Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.ЦОГТБААТАР: ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАХ ХУУЛЬ БУС НАЙМААНД МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛЖ БАЙНА

  М.Ариунжаргал 2019-06-20 925

Сүүлийн жилүүдэд манай улсын нэр бүхий албан тушаалтан, урлаг соёлын одод, төрийн хариуцлагатай албан тушаалтнууд хар тамхины хэрэгт холбогдсон тохиолдол ихээр гарч байгаа. Энгийн иргэдээс эхлээд прокурор дипломатч, тагнуулын албанд байсан эрхмүүд хүртэл хил дамнан худалдаалах хар тамхины хэрэгт холбогдож байгаа асуудлаар Гадаад харилцааны сайд Европын холбоонд ханджээ. Учир нь дан ганц хар тамхи гэлтгүй хууль бус барааг хил дамнан худалдаалбал бүлэглэлийн хэрэгт монгол иргэдийг татан оролцуулах тохиолдол их болжээ.

Монгол улсын Засгийн газар, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх газар, Нэгдсэн үндэсний байгууллагын терроризтэй тэмцэх алба хамтран бүс нутгийн дээд хэмжээний уулзалт зохион байгууллаа. Мөн Унгар улсын элчин сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан Монгол улсын иргэдийг хил дамнан худалдаалах хууль бус наймаанд татан оролцуулахгүй байх чиглэлд хамтарч ажиллахаар болсон байна.

Дэлхий нийтэд жижиг буурай орны иргэдийг хил дамнан худалдаалах хууль бус наймаанд татан оролцуулах хэрэг их гардаг байна. Манай улсад хар тамхины хэрэгт холбогдох иргэд нэмэгдэж энгийн иргэд хэлтгүй урлаг соёлын одод, дипломат албан хаагчид хүртэл хууль бус хэрэгт холбогдох болсон нь үүнтэй холбоотой байх талтай. Тиймээс Европын холбоо үүний эсрэг тэмцдэг томоохон байгууллагын нэг тул манай улс ийнхүү хүсэлт гарган хамтран ажиллахаар болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө