Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хар тамхины хэрэгт холбогдсон хэрнээ ГХЯ-нд ажиллаж байгаа 36 хүнийг ил болгоно гэлээ

  М.Ариунжаргал 2019-06-21 5217

Монголын дипломат алба тамхины наймааны бүхэл бүтэн сүлжээ үүсгэсэн байгааг Их хурлын гишүүд мэдээллээ. Унгар улсын тагнуулын албанаас Монголын консулууд тамхины наймаа хийж байгааг анхааралдаа ав гэдэг сануулгыг 2003 оноос өгч байжээ. Тамхины наймааны сүлжээ өнөөдөр хар тамхи болон хувирсан байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо. Мөн дипломат албанд хамааралгүй хэрнээ дипломат паспорттай, түүгээрээ хил дамнан тамхины наймаа хийдэг иргэдийн мэдээллийг цуглуулж ил болгохоор төлөвлөсөн байна. УИХ-ын нэр бүхий гишүүд баялагтаа эзэн Монгол бүлгэм байгуулсан. Тэгвэл тус бүлгэм хууль бус Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авах ажиллагаа болоод бусад хууль бус үйлдлүүдийг хаацайлдаг томилгооны шүүгчдийг солих хэрэгтэйг хэлж цаашид тэмцэнэ хэмээн мэдэгдсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө