Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2018 ОНД МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ 400 ГАРУЙ ХҮН ХОЛБОГДЖЭЭ

  Т.Бадамханд 2019-06-26 261

Өнөөдөр мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Дэлхий нийтээр сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийн хэрэглээнээс үүдэн жилд 450 гаруй сая хүн нас барж байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Манай улсад сүүлийн 20 жилийн хугацаанд хар тамхины хэрэглээ 20 хувиар нэмэгдсэн байна.

Дэлхий нийтээр мансууруулах бодисын хэрэглээнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарсныг зарим нэг тоо сануулж байна. Дэлхий дахинд 3 минут тутамд нэг хүн мансууруулах бодисны хэрэглээнээс үүдэн амь насаа алддаг бол жилд 450 гаруй сая хүн нас бардагийг НҮБ-аас тодорхойлжээ. Харин манай улсад 2019 оны байдлаар 966 хүн мансууруулах бодис хэрэглэж байгаа гэх судалгаа гарсан байна. Эдгээр хүмүүсийн дунд элэгний вирусын халдвар, тэмбүү өвчин туссан иргэд их байгааг эмч мэргэжилтнүүд хэллээ.

"Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” нь хүн бүрт шаардлагатай эмчилгээг хүргэдэг байх, эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготойг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Сүүлийн жилүүдэд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоо өсч, түүнд холбогдох иргэдийн тоо ч нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна.

ЭМЯ-наас хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх сургалтыг энэ онд зохион байгуулснаар судсаар хэрэглэгч 18, татаж хэрэглэдэг 30 гаруй иргэнийг ангижруулж чаджээ. Мөн 300 хүний тамхины хэрэглээг зогсоожээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө