Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Засгийн газар шийдвэрээ цуцалбал улсад их хэмжээний хохирол учирна

  М.Ариунжаргал 2019-08-05 2138

Монгол улсын Засгийн газрын 284,318-р тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Малын гоц халдварт өвчингүй эрүүл хорио цээрийн бүс ” байгуулагдсан байна. Энэхүү хорио цээрийн бүст үржлийн бус бог малыг малчдаас амьдын жингээр нь худалдан авч тусгаарлан эрүүлжүүлж, уурагжуулан тэжээж экспортод гаргахад бэлтгэхээр энэхүү цогцолбор байгуулагджээ.

Цогцолборыг барьж байгуулахдаа олон улсын OEI стандарт буюу “Хуурай газрын мал, амьтны эрүүл мэндийн стандарт”-д тусгагдсан нөхцөл шаардлагын дагуу барьж байгуулсан. Одоогоор тус цогцолборт орон нутгаас 160 гаруй ажилчид ажиллаж байгаа юм байна

БНХАУ-ын хувьд манай улсаас олон улсын OEI стандартын дагуу чанарын шаардлага хангасан, эрүүл бог мал импортоор авна гэсэн онцгой шаардлагыг манай улсад тавьдаг юм байна.

2018 оны дөрөвдүгээр сард Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд Шадар сайд тэргүүтэй Монголын холбогдох албаны төлөөлөгчид оролцох үеэрээ үржлийн бус бог малыг экспортлох хорио цээрийн нөхцөл шаардлагуудыг тусгасан харилцан ойлголцлын санамж бичиг зурсан байдаг. Гурван Засгийн газар дамжиж олон удаагийн яриа хэлцэл хийж тавигдах нөхцөл шаардлагаа тохирон байж бэлтгэл ажил хангагдсан энэ үйл ажиллагаа эдийн засгийн хувьд томоохон боломж байж болох ч ийнхүү тодорхойгүй нөхцөл байдалд хүрчээ.

Хэрэв бид нөхөн сэргээгддэг баялаг болох мал аж ахуйнхаа нөөцийг зөв ашиглаж чадвал байгаль орчны тулгамдсан  асуудлуудаа тодорхой хэмжээнд шийдэж чадахаас гадна анх удаа  уул уурхайн бус томоохон орлогыг бий болгож чадах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө