Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол Улсын ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор хүрэлцэн ирлээ

  Б.Оюун 2019-09-05 430

Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Оросын Алс Дорнодын бүс дэх Владивосток хотноо ажлаа эхэлж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцохоор хүрэлцэн иржээ.

Монголын төрийн тэргүүн Владивосток хотноо дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга өнгөрсөн мягмар гарагт Улаанбаатар хотноо ОХУ-ын тэргүүн Владимир Путиныг хүлээн авч, хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан. Тэгвэл өнөөдөр Владивосток хотноо Дорнын эдийн засгийн 5 дахь удаагийн чуулганд оролцож байгаа бусад улс орны тэргүүнүүдтэй нүүр тулсан уулзалт хийх юм байна.

Владивосток хотноо ажлаа эхэлсэн Дорнын эдийн засгийн форум энэ удаад 4 үндсэн сэдвийн дор болж байгаа юм. Чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө