Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан саналаа татаж авна

  М.Ариунжаргал 2019-09-09 248

УИХ дахь АН-ын зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлав. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн хоёр дахь хэлэлцүүлэгт оролцолгүй, хурал орхин гарсан юм. АН-ын дарга С.Эрдэнэ энэ талаар дараах тайлбарыг өглөө:

-Манай намын саналууд хэлэлцүүлгийн явцад унасан. МАН-ын гишүүд хүчээр шийдвэр гаргасан тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн хуралдаанд оролцоогүй. Олон нийтийн эрх ашгийн төлөөх заалтуудыг бид дэмжинэ. Ард түмний дээд гэрээ болсон, Үндсэн хуулийн чанарыг сайжруулах нь бидний гол зорилго. Түүнээс УИХ-ын эрхийг нэмэгдүүлэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгон өсгөх талаар бид байр сууриа илэрхийлээгүй. Бид өнгөрсөн хугацаанд эрх баригч намын бодлогыг дэмжсээр ирсэн. Бидний дэмжлэг саналгүйгээр зарим хууль хэрэгжих боломжгүй байв. Гэхдээ АН далайсан газар нь далд ороод, далласан газарт нь ил гардагггүй.  Учир нь эрх баригч нам бидний оролцоо, дэмжлэгийг үнэлээгүй.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ард нийтийн зөвлөлдөх уулзалт гэх мэт хуурамч зүйл зохион байгуулсан. Ийм бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт явахгүй юм байна гэдгийг харсан. Бид өнөөдрийг хүртэл хангалттай тэвчсэн.  АН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд оруулсан саналаа татаж авч, хэлэлцүүлэгт дахин оролцохгүй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө