Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг ард нийтээс асуух санал гаргалаа

  М.Ариунжаргал 2019-09-09 250

Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурав хүртлэх асуултаар явуулахаас гадна асуултын тоо агуулгыг УИХ хэлэлцэнэ гэж холбогдох хуульд заасан байдаг. Тиймээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлахаар шийдсэн энэ үед  МУ-ын ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэрийг ард нийтээс асуух санал гаргалаа.

Учир нь парламентын засаглалаар сүүлийн 30 жил явсан манай улсын өнөөгийн нөхцөл тийм ч  таатай биш байгаа тул ард түмнээс парламентын засаглалаар цаашид явах уу эсвэл ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу гэдэг сонголт хийлгэх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүллээ.   

Хэрэв ард нийтээс засаглалын хэлбэрийг асууж олон нийтийн зүгээс ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн тохиолдолд өнөөгийн парламент тарж шинэ үндсэн хууль батлах юм. Үүнээс гадна үндсэн хуулиараа парламентын засаглалыг тунхагласан манай улс ерөнхийлөгчийн засаглалыг ард нийтээс асуух нь үндсэн хуультай зөрчилдөнө гэж зарим гишүүд хэллээ.

Мөн ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан саналаа татна гэдэгээ мэдэгдсэн. Харин гаргасан саналаа татах боломжгүй гэдгийг олонхийн бүлгийн дарга хэллээ. 

Төрийн дотоод болон гадаад бодлогыг тодорхойлох асуудлаар сонголт хийх шаардлага гарсан тохиолдолд болон МУ ын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэх хуультай. Ямартай ч ард нийтийн санал асуулгаар гурав хүртэлх асуулт асуух боломжтой тул засаглалын хэлбэрийг сонгох асуултыг оруулах эсэхийг УИХ эцэслэн шийдэх юм. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө