Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ч. Хүрэлбаатар: Хуурамч дипломтой гаалийн байцаагчдыг түдгэлзүүлж, хилийн боомтуудыг камержуулна

  М.Ариунжаргал 2019-09-10 3152

Авлигын индексээр дээгүүрт бичигддэг манай орны тухайд урд хөршөөс импортоор оруулж ирсэн барааг татваргүйгээр нэвтрүүлэх үзэгдэл энгийн гэдэг нь удаа дараа цацагдсан гаалийн байцаагч нарын бичлэгээс харагдаж байна. Жижиг барааг татваргүйгээр нэвтрүүлэх байтугай хилийн боомтоор олон зуун тооны нүүрс тээвэрлэгдэн алга болчихсон хэрэг ч хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Үүнээс гадна 20 гаран гаалийн байцаагч хуурамч дипломтойгоор ажиллаж байсан зөрчлийг холбогдох байгууллагад хүргүүлж ажлаас нь чөлөөлөх гэсэн боловч зарим нь шүүхээр заргалдаж байгаа хэрэг ч байгаа юм. Тиймээс засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч хилийн боомтуудыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар явуулна гэдгийг хэллээ.

Гааль дээр байгаа хээл хахууль авлигын хэргийг бүрмөсөн таслан зогсоогоод гаалийн шинэчлэл хамгийн чухал гэдгийг тэрээр онцоллоо. Тиймээс гаалийн холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж УИХ-д тун удахгүй өргөн барихаар төлөвлөсөн байна.

Засгийн газраас Замын-Үүдийн боомтыг шинэчлэх ажлыг хийж байгаа бол энэ сардаа багтаан Гашуунсухайтын боомтыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин Алтанбулгийн боомтыг 9-р сарын сүүлээр шинэчилж эхлэхээр болсон байна. Ингэснээр бүрэн камержуулж хилээр гарч байгаа бараа бүтээгдэхүүн бүрээс авах татвараа авдаг байхад анхаарна гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө