Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Био комбинатыг бүрэн шинэчилснээр шүлхий болон мялзан өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

  М.Ариунжаргал 2019-09-12 240

 Жил ирэх тусам малын тоо толгой сая саяар өсч байгаа өнөөгийн нөхцөлд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг холбогдох хүмүүс хэлж байгаа. Хэдийгээр мал амьтны халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэдэг био комбинат 60 орчим нэр төрлийн вакцин үйлдвэрлэдэг ч шүлхий, мялзан өвчний вакциныг гаднаас авч байгаа юм. Үүнээс гадна техник тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх, үйлдвэрийн байр боловсон хүчин гээд энэ салбарт шинэчлэл хийх шаардлага үүссэн.

Тиймээс засгийн газраас Сонгино дахь био комбинатыг шинэчлэх ажилд 25 сая ам долларыг унгар улсаас нэн хөнгөлөлттэйг ээр зээлэх асуудлыг 57 сая доллар болгон нэмэгдүүлэхээр болжээ. Энэ асуудлыг өнөөдөр эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм. 

Дэлхий нийтэд мал амьтнаас хүнд халдварладаг 212 төрлийн өвчин байгаагаас манай улсад 30 орчим төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг байна. Хамгийн ноцтой нь устсан өвчний жагсаалтад 1974 онд бүртгэгдсэн шүлхий өвчин 2000 оноос хойш манай улсаас салахаа больсон. Үүнээс гадна дөч орчим жил нэр нь дуулдаагүй гэх хонь ямааны мялзан өвчин ч сүүлийн жилүүдэд дэгдэж эхэлсэн. Тиймээс зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн биокомбинатыг шинэчилснээр гуравдахь шатны лаборатори байгуулж шүлхий болон мялзан өвний вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ гэдгийг хэлж байна

Сонгино дахь биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрыг бүрэн шинэчлэх зээлийн нөхцөлийн тухайд жилийн хүү нь 0 хувь, эргэн төлөлт 17,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 4 жил байхаар талууд тохирсон байна.  Уг зээлийн хөнгөлөлт 45 хувиас гадна 2021 оноос үйл ажиллагаа нь эхэлж 2025 оноос үр ашгаа өгөхөөр тооцжээ. Тиймээс мал аж ахуйн орон болсон манай улсын өнөөгийн нөхцөлд малыг эрүүлжүүлэх төрийн бодлогын хүрээнд зөв зүйтэй ажил болно гэдгийг гишүүд хэлж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө