Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

СҮХБААТАР АЙМАГТ СОНГУУЛИЙН МАРГААН ДУУСААГҮЙ БАЙНА

  Б. Мандах 2017-01-06 1468

 Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 суудалтай. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуультай хамт болсон иргэдийн төлөөлөгчийн сонгуулиас хойш  орон нутгийн засаг захиргаа өнөөдрийг хүртэл асуудалтай байсаар байна.Орон нутгийн сонгуулиар аймгийн иргэдийн төлөөлөгчийн  хуралд Ардчилсан нам 16, МАН 16 суудал авсан. Нэг тойрог маргаантай байсан. Дахин сонгууль явагдаж Ардчилсан нам ялж 17 суудалтай болсон ч өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоог олгохгүй байна хэмээн мэдэгдлээ. Сүхбаатар аймгийн Ардчилсан нам анхан шатны болоод давж заалдах шатны шүүхэд хандсан.Шүүхийн шийдвэрт ч тэдний талд гарсан байна. Гэсэн хэдий ч дээд шатны шүүхийн шийдвэр МАН-ын намын талд гарчээ. Энэ асуудлыг АН-ын гишүүд улс төрөөс ангид байх ёстой шүүх засаглалд МАН  нөлөөлсөн гэж үзэж байна.  Сонгуулийн үр дүн бол ард түмний сонголт. ИТХ-ын маргаантай энэ асуудлаас үүдэн Сүхбаатар аймгийн энэ оны төсөв,хөтөлбөр, бодлогын бичиг баримтууд өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна. Улс төрийн хүчин,  аль нэг намын маргаантай үйл ажиллагаанаас болж  жирийн иргэдийн сонголт үнэгүйдэж, төрийн үйлчилгээ өнөөдөр зогсоход хүрээд байна гэдгийг хэлж байна. Тиймээс Сүхбаатар аймгийн ИТХ-ын АН-ын бүлэг ерөнхий сайдад албан бус томилгоогоо иргэж харахыг хүссэн хүсэлтийг явуулсан байна. 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан