Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЭР СОНГОГДОХ ДАРГА  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХГҮЙ

  Б. Мандах 2017-01-06 669

 Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн оны 12 сарын 21-нд эхэлсэн өнгөрсөн хугацаанд найман аймаг, хоёр дүүрэгт  ажиллаад өнөөдөр Өвөрхангай аймагт сурталчилгааны ажлаа үргэлжлүүлж байна.  40 хоног үргэлжлэх сурталчилгааны ажил гуравны нэг хувьтай явж байна. Намын даргын сунгаа марофон бусад улс орнуудад яаж явагддаг тэр зарчмаар явагдана. Олон нийтийн дунд санал асуулга явуулж сонгогчдыг төөрөгдүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа нь санал асуулгын үр дүнд нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлд 115 мянган гишүүн бүртгүүлсэн байна. Өнөө оройны 24 цаг хүртэл үргэлжилэх шинэчилсэн бүртгэлд 120 мянгад хүрнэ гэдгийг хэллээ. Мөн Ардчилсан намын даргын сунгаад өрсөлдөж байгаа Гантөмөр гишүүний сонгуулийн багаас хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрсэнтэй  холбоотойгоор иргэд малаа оторлуулж яваа учраас  шинэчилсэн бүртгэлийн хугацааг энэ сарын 15 хүртэл хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан. АН-ын сонгуулийн хорооноос тийм боломжгүй, дүрэм журмаа баримтлана гэсэн тайлбарыг өгчээ. Ардчилсан намын шинээр сонгогдох дарга тогтвортой, хүчтэй ажиллах боломжийг шинэчлэгдсэн дүрмийн дагуу явуулж байгаа намын даргын сонгууль олгож байгаа гэдгийг хэлж байна. Түүнчлэн шинээр сонгогдсон АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгууль болон дараа дараагийн УИХ-ын сонгуульд намаа удирдаж орно. АН-ын Үндсэн дүрмээр намын дарга өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгийг онцоллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан