Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ц.ЭЛБЭГДОРЖ: УТАА АРИЛГАХАД АРДЧИЛАЛ ЯРИАД ХЭРЭГГҮЙ

  А.Болдсайхан 2017-01-11 999

Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүлээн зөвшөөрлөө. Дөрвөн уулын дунд таг тавьсан мэт харанхуйлах нийслэл хот улам ирээдүйгүй болсоор байгааг монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэллээ. Улаанбаатар хотын утааг бууруулахад зөвхөн төр засаг биш, ард түмэн, бүх шатны дарга удирдлагууд нэг зорилготой байх нь хамгийн эхний алхам гэж үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзжээ. Үүнийгээ ч зөвлөмжиндөө багтаасан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжөөр төрийн бүхий л албан тушаалтнууд онцгой горимд шилжин ажиллахаар болж байна. Өмнө нь агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороо гэж байсан бол орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо болгон өөрчилжээ. Байнгын онцгой горимд байх энэ хороог Монгол улсын ерөнхий сайд ахлах юм. Хотын агаар гамшгийн хэмжээнд хүрч, хүн амьдрах боломж улам багассаар байгаа учраас нүүлгэн шилжүүлэлт хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингэснээр тээвэр, төмөр зам, их дээд сургууль, төрийн байгууллагын удирдлагын барилга байгууламжийг нүүлгэхээр болжээ. Энэ ажлыг эхлүүлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай гэж үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмжиндөө тусгасан байна. Саяхан хотын дарга хөдөөгөөс ирэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Гэвч иргэд ардчилсан нийгэмд хүн хаана амьдрахаа өөрөө шийддэг. Үндсэн хуулинд ч ийм заалт байгаа тухай ярь эхэлсэн. Харин эцэг хуулийн эхний заалт нь иргэн хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж тусгасан. Дээр нь нэг газар бөөнөөрөө хордох биш ирээдүй иргэдээ эрүүл өсгөхөд анхаарах хэрэгтэйг ерөнхийлөгч хэллээ. Гэтэл орон нутагт амьдрал тийм ч сайн биш. Ажлын байр хомс, хөгжил буурай. Амьдрахын тулд хот суурин барааддаг нь нууц биш юм. Харин улсын их хурал энэ асуудалд анхаарал хандуулж бүсчилсэн хөгжлөөс эхлээд иргэдийн эрхийг хамгаалсан хуулийн өөрчлөлт хийхээр болсон байна. Утаа бууруулахад аж ахуй нэгж, төр захиргааны байгууллага, иргэд өөрсдийн хүчин чармайлт хэрэгтэйг ерөнхийлөгч Элбэгдорж хэллээ. Утаа арилахаар хөрс, орчны бохирдол, ундны ус гээд дараагийн асуудлууд ундарна. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бүх асуудлыг цогцоор нь шийдэн үр дүнд хүрэх хүртэл 30-60 жил үргэлжилж болохыг ерөнхийлөгч онцоллоо.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан