Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЛОО

  А.Болдсайхан 2017-01-11 855

Манай улс авлигын индексээрээ дэлхийн 168 орноос 72-т бичигдэж байна. Энэ нь авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагтайг харуулж байгаа юм. Авлигатай тэмцэхэд олон нийтийн санал санаачлага, төрийн бус байгууллагын оролцоо чухал. Тэр дундаа хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх нь чухал болохыг улсын их хурлын дарга Энхболд авлигатай тэмцэх газар байгуулагдсны 10 жилийн ойн хуралд үг хэлэхдээ онцоллоо. Авлигалын хамгийн түгээмэл ойлголт бол мөнгө өгсөн авсан. Гэтэл амьдрал албан тушаалд хууль бусаар томилох, эд хөрөнгө болон мөнгө авах, хэн нэгэнд давуу эрх олгох гээд олон төрлөөр оршин тогтносоор байгааг их хурлын дарга хэллээ. Дэлхий нийт үүнтэй тэмцэхийн тулд хүчээ зузаатгадаг. Харин манайд нэг прокурор, нэг мөрдөгч бүхэл бүтэн санхүүгийн багийн эсрэг ажил шаардлага тулгарч байгаа. Тийм учраас давуу талаа олж авахын тулд олон нийтийн хүч, хяналтад тулгуурлах хэрэгтэйг онцоллоо. Тухайлбал сэтгүүл зүй. Дэлхий дээр сэтгүүлчидтэй хамтран авлигын эсрэг тэмцэл үр дүнд хүрсэн олон тоо баримт байдгийг дурьдлаа. Авлигын эсрэг үндэсний чуулганд канад герман улсын сайд нар, бүгд найрамдах хятад ард улсын ардын дээд прокурорын авлигатай тэмцэх 4-р товчооны дарга, Сон хансон, олон улсын авлигын эсрэг академийн удирдах зөвлөлийн гишүүн Тан сри кассим бин мухамед зэрэг төлөөлөгчид оролцлоо. Авлиагтай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Энхжаргал авлигын эсрэг үйл ажиллагаа, өнгөрсөн одоо ирээдүй сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Авлигын эсрэг үндэсний чуулганаар дөрвөн салбар хуралдаан боллоо. Хуралдааныг монгол улсын шадар сайд Хүрэлсүх, улсын их хурлын гишүүн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Энхбаяр, улсын их хурлын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга Сарангэрэл, улсын их хурлын гишүүн Ганбаатар нар даргалан явууллаа. Авлигаас сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт хэвлэл мэдээллийн болон төрийн байгууллагын оролцоо сэдвээр хуралдсан салбар хуралдаан 4 илтгэл сонсон хэлэлцүүллээ. Салбар хуралдаанд төлөөлөгчид авлига бол улс орны хөгжлийн зогсоодог, төрийн албыг сулруулдаг, ард иргэдийн итгэл алддаг үйл явц болохыг баримтад тулгуурлан хэллээ.

Штефан Дуппел ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд:  

-Аль ч улс оронд авлига бий. Хүчээ авах тусмаа улс орны тогтвортой хөгжлийг бууруулдаг, эдийн засгийн өсөлтөд саад учруулдаг, ард түмнийг дорд үздэг байдал бий болдог. Нийгмийн давхарга ч үүнийг дагаад савалдаг. Авлигатай тэмцэнэ гэдэг нь бүх нийтийн оролцоо байх нь хамгаас чухал. Герман улс, монгол улс гээд бүгд нэгдэн үүнтэй тэмцэх хэрэгтэй.  

Эд Жэйгэр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд:

- Бид авлигын эсрэг олон улсын дүрмээс гажиж болохгүй. Бас тэдний дэмжлэг ч хэрэгтэй. Ингэснээр олон улсад монгол орны нэр хүндээс эхлээд эдийн засгийн бааз суурь ч бат бэх оршин тогтноно.

Өнгөрсөн хугацаанд хээль хахуулийн улмаас улсад 300 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Мөн 500 гаруй албан тушаалтан холбогджээ. Тийм учраас монгол төр авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтанд дахин итгэл хүлээлгэхгүй гэдэг байр суурьтай байна. Хууль эрх зүйн орчинд ч тусган өгөхөөр төлөвлөжээ. Мөн шүүх эрх мэдлийг улстөрөөс хараат бус,  шүүгчийн сонгон шалгаруулалт ил тод байх зарчим авлигын эсрэг тэмцэлд гол нөлөө үзүүлнэ гэж их хурлын дарга харж байна. Улсын их хурал ч үүн дээр анхаарал хандуулна гэж чуулганд оролцсон гишүүд хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан