Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧИД УЛААНБААТАР ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА

  Б. Мандах 2017-01-12 833

Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байна. Таван нэр дэвшигч хөдөө орон нутгаар нийт 13 аймагт ажиллаад өнөөдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүргийн ардчилсан намын гишүүдтэй уулзах уулзалтыг зохион байгууллаа. Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжлэх юм. 2017 оны 1 дүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг 1 дүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явагдана. Ардчилсан Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан