Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

  Б. Мандах 2017-02-17 931

Шадар сайд Говь-алтай аймагт ажиллаж байна. Аймгийн онцгой комиссыг хуралдуулж, аймгийн өвөлжилтийн нөхцөлтэй тaнилцаж байна. Говь- алтай аймагт энэ жил 3,5 сая мал өвөлжиж байна. Мөн аймгийн хэмжээнд 16,3 өрхөд 56,7 мйнган хүн амьдарч байна. Говь- алтай аймагт өвөлжилт өнтэй байгаа хэдий ч малын гоц халдварт өвчний голомт их байна. Тухайлбал бог малын мялзан өвчнөөр 2414 үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгаж, ариутгалыг хийсэн байна. Түүнчлэн аймгийн онцгой комиссын танилцуулсанаар өнөөрийн байдлаар яг хэдэн бөхөн халдварлаж, үхсэн нэгдсэн тоог гаргах боломжгүй байна гэдгийг танилцууллаа. Говь- алтай аймгийн Бигэр, Чандмань сумдын 342900, Халиун, Хөхморьт суманд 1700, нийт 344600 толгой бог малд мялзан өвчнөөс сэргийлэх вакцины тарилгат хамруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан