Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нийслэлийн удирдлагууд Баянзүрх дүүргийн маргааны талаар шуурхай мэдээллээ.

  Б.Төгсбаяр 2017-03-03 4328

2016 оны орон нутгийн сонгуулийн дүнд Нийслэлийн 9 дүүргийн 6 дүүрэгт МАН 2 дүүрэгт АН ялалт байгуулан дүүрэг тус бүрийн засаг дарга нарыг нийслэлийн засаг дарга батламжилсан юм. Тодруулан хэлбэл баянзүрх дүүргийн ИТХ 41 төлөөлөлгчийн суудалтай бөгөөд АН-аас нэр дэвшсэн 6 иргэнийг бие төлөөлөгч тэдгээрийн сонгуулийн штабаас сонгогчдод бэлэн мөнгө тараасан асуудлын улмаас эрхийн хасаад байгаа юм. Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо асуудал үүсээгүй 35 нэр дэвшигчид дүүргийн иргэдийн төлөөлөгчийн түр үнэмлэхээ аваад байна. Улмаар сонгогсдон төлөөлөгчийн жагсаалтад 35 төлөөлөгчийг оруулан тооцож 6 нэр дэвшигчийг оруулаагүй юм. Маргаантай байгаа суудлыг тооцохгүйгээр МАН олонхи болсон тул Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-амгаланг томилуулахаар Баянзүрх дүүргийн ИТХ Нийслэлийн засаг даргад нэрийг нь хүргүүлсэн байна. Тийм учраас хотын дарга С.Батболд хууль зүйн дагуу Баянзүрх дүүргийн ИТХ-ын ирүүлсэн Засаг даргыг батламжилжээ. Харин Баянзүрх дүүргийн АН түр үнэмлэхээ аваагүй 6 нэр дэвшигчээ оруулан 22 уулаа хуралдаж Баянзүрх дүүргийн засаг даргаар Д.Пүрэвдавааг томилуулахаар Нийслэлийн засаг даргад хандсан. Тэд дүүргийн сонгуулийн хороог хууль зөрчиж сонгогдсон 6 төлөөөлгчийн жагсаалтанд оруулаагүй гэж буруутгаж байгаа боловч УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ зарладаг бол Дүүргийн сонгуулийн дүнг дүүргийн сонгуулийн хороо зарлаж уг шийдвэрийг хүчинтэй гэж үзжээ. Иймд АН дүүргийн сонгуулийн хороог шүүхэд өгч асуудлаа шийдүүлэх боломжтой байна. Хэрэв дүүргийн сонгуулийн хороо хууль зөрчсөн нь тогтоогдвол эсвэл маргаантай тойргуудад дахин сонгууль зохион байгуулагдаж АН ялвал засаг даргаа АН-аас томилуулах эрхтэй болно гэсэн үг юм. Дүүргийн сонгуулийн хорооны баталгаажсан дүнгээр дүүргийн ИТХ-д олонхи болсон нам засаг даргаа томилуулдаг хуультай учир Нийслэлийн засаг дарга АН , МАН ялгахгүй тухайн дүүргийн засаг даргыг томилно. Ийм учраас АН олонхи болсон Баянгол , Сүхбаатар дүүрэгт АН-ын засаг дарга томилогдоод байгаа гэж мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан