Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б.Гарамгайбаатар батлан даалтад гарж магадгүй

  Б.Төгсбаяр 2017-03-06 942

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэх хүсэлтийг өнгөрөгч баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавьжээ. Учир нь, Б.Гарамгайбаатар хоригдож буй хугацаандаа хорих шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад буй талаар эх сурвалж мэдээллээ. 

Өмгөөлөгч нарынх нь зүгээс тавьсан дээрх хүсэлтийн дагуу тэднийг батлан даалтанд гаргах эсэхийг өнөөдөр шийдэх юм. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан юм. Одоогоор нийт 14 хоног Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461-р ангид хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан