Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталлаа

  Б.Уянга 2017-03-07 1360

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой хэрэгт 1112 хүн холбогджээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээнд тавих хяналт, хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх, таслан зогсоох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох замаар урьдчилан сэргийлэх, донтсон хүнийг сайн дурын болон албадан эмчлэх нэгдсэн тогтолцоо бий болох юм.

Сүүлийн 10 жилд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлсэн хэрэг 388 удаа бүртгэгдэж 1112 хүн шалгагджээ.

Дээрх бодисыг хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсч, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр илгээх, товлосон газарт нууж үлдээх, төлбөр хийхдээ бусдын дансыг ашиглах болсон байна. 2014-2015, 2016 оны эхний 10 сарын байдлаар эрүүгийн 131 хэргийг шүүх хэлэлцэн шийдвэрлэж, 189 хүнийг гэм буруутайд тооцон, баривчлах, хорих ялаар шийтгэжээ.

Иймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдыг мэргэшүүлэх,  бодисын хор хөнөөлөөс хүн амыг хамгаалах зорилгоор хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл,тусламжид хамруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан