Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрх мэдэлтнүүд хүүхдүүдээрээ халхавч хийж их хэмжээний мөнгө идсэн байж болзошгүй

  Б.Отгон 2017-03-09 5590

 Өмнөх 4 жил УИХ-ын гишүүн , Ерөнхий сайд, хотын даргаар   ажиллаж байсан  нэр бүхий эрхмүүд Авлигал албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа билээ.Түрүүчээсээ  хоригдсон ч эрүүл мэндийн гэх шалтгаанаар батлан даалтанд гараад байгаа. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотой гэж өөрсдөө тайлбарлаж байгаа ч эрх мэдэлтэй байх хугацаандаа ах дүү хүүхдүүдийнхээ компани руу бонд улсын төсвөөс их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь илрээд байгаа юм.  УИХ-ын гишүүн асан  Б.Гарамгайбаатар нь  Чингис бондоос 46 тэрбум төгрөгийг хүү Г.Тэнгисийнхээ нэр дээрхи  “Монроуд” компани руу  Халзан бүргэдэйгээс  Солонготын даваа чиглэлд 100 км  хатуу хучилттай зам барих тендэр нэрээр шилжүүлсэн байдаг.  Гэтэл уг замын 38 хувийг өмнө нь Хятадын  Зам барилгын 2-р анги хийчихсэн байжээ.  Иймээс Монроуд компанид үндэслэлгүйгээр бондоос их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэргээр шалгаж байна. Энэ хэрэгт Б.Гарамгайбаатарын хүү Г. Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарт нь ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Харин УИХ-ын гишүүн Н. Батбаярыг дээрхийн нэгэнд адилаар  Чингис бондын мөнгийг  УИХ-аар батлуулалгүйгээр дур мэдэн  зарцуулсан хэрэгт шалгаж байна. Б.Гарамгайбаатар Н. Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263,2,264,2,150,3 аар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Дээрхи зүйл заалтууд нь 5-10 жилээр хорих ялтай юм байна.  Хорих 461-р ангид хоригдоод байсан УИХ-ын гишүүн асан Н. Батбаяр Б. Гарамгайбаатар нарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаад байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд  хүргэн Дэнзэндээ 17 тэрбум төгрөгийн тендэр өгсөн хэргээс гадна түүний ах дүүс төрөл садандаа хууль зөрчин их хэмжээний мөнгөн дүнтэй тендэр өгсөн хэрэгт шалгаж  байна. 2012 онд  Боловсролын яам, СХД болон нийслэлийн засаг даргын тамгын газраас зарласан нийт 4,2 тэрбум төгрөгийн тендэрт  “Алтан тэнгэр”,”Ар дааган” зэрэг компани шалгарсан байна. “ Ар дааган” компанийн Ерөнхий инженер нь  Н. Алтанхуягийн том охиных нь нөхөр бол “Алтантэнгэр” компаний захирал нь Алтанхуягийн  төрсөн эгчийнх нь хүүхэд байсан байна.  Хотын дарга Э.Бат –Үүлийн хувьд тэрээр хотын даргаар ажиллаж байхдаа 2015 онд хүү  Б. Чулуудайгийнхаа “Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж 5,1 тэрбум төгрөгийн тендэр өгсөн хэргээр шалгуулж байна. Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг  хотын дарга Э. Бат-Үүл нарын энэ хэрэг шалгагдаж эхлэнгүүт удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаад байгаа. Өөрөөр хэлбэл тэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд өрсөлдөгчдөөс нь барьж хариу арга хэмжээ гэж мэдэгдээд байгаа. Дээрх 4 эрхэмээс өнгөрсөн сарын 21ны өдөр Гарамгайбаатар , Батбаяр нарыг цагдан хорьсон боловч эрүүл мэндийн шалтгаанаар суллаад байгаа. Ер нь өмнө нь авлиг албан тушаалын хэргүүд шалгагдаж эхэлдэг ч иймэрхүү маягаар хойшлуулж хэрэгсэхгүй болгож байсан тохиолдол олон байдаг.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан