Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МАН-ын удирдлагууд Орхон аймагт ажиллалаа

  Б.Төгсбаяр 2017-04-15 796

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Орхон аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулсан юм. Ажлын хэсэгт холбогдох яамны удирдлагууд багтаж, иргэдийн асуултад хариулан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.  Уулзалтын үеэр МАН-ын нарийн бичгийн дарга хэлэхдээ 21 аймагт хяналт тавьж, тавьсан мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа дээр дүгнэлт хийн ажиллаж байгаа гэсэн юм. Мөн Монгол улсын эдийн засгийг сэргээх тал дээр бүхий л арга хэмжээ авч байгаа талаар хэлсэн  юм.

Харин иргэдийн зүгээс тэтгэвэр тэтгэмж, “Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, хөнгөлөлттэй эмийн олголтын талаар асууж байлаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс Орхон аймагт тэтгэвэрт гарах журмыг хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгон өгсөн. Энэ тал дээр иргэдэд хэлэхдээ  хүсвэл 60 настайдаа тэтгэвэрт гарж болно. Ингэснээр тэтгэвэр бага тогтоогдох болно. Харин цааш ажлаад тэтгэвэрт гарвал  тэтгэвэр арай их тогтоогдох болно гэдгийг иргэдэд хэлж байлаа. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр 6 төсөл хөтөлбөрийг батлан ажиллаж байгаа. Энэ хавар л гэхэд залуучуудыг дэмжих хууль батлуулахаар ажиллаж байгаагаа хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд МАН-ын ажлын хэсэг, яамны удирдлагууд зарим иргэдтэй цаг гарган уулзаж, өргөдөл гомдлыг нь авч тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдэхээр ажиллалаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан