Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Агаарын бохирдол, Уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудалд түлхүү анхаарна

  Б.Отгон 2017-04-19 718

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө баталлаа. Хуулийн хэрэгжилт, түүнд тавих хяналтад иргэдийн оролцоог хангах эрхэм зорилготой Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирүүлсэн өргөдөл, гишүүдийнхээ саналд тулгуурлан боловсруулсан ажлын төлөвлөгөөнд Уул уурхай, агаарын бохирдол зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлууд тусчээ.

Уул уурхай, ашигт малтмал, барилгын салбарын үйл ажиллагаа ид идэвхждэг улирал ирж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн хууль бус ажиллагаанд хяналт тавихад анхаарлаа хандуулах саналыг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Д.Тогтохсүрэн нар гаргаж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын байдалтай газар дээр нь танилцах санал төлөвлөгөөнд оруулсан нь гишүүдийн олонхийн дэмлэг авлаа.

Агаарын бохирдол, утааны асуудлыг урин дулаан цагт марталгүй, энэ чиглэлээр хийх үйл ажиллагааг одоо идэвхжүүлэх шаардлагатайг УИХ-ын гишүүн А.Сүхбат тодотголоо.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд баталсан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахын зэрэгцээ тулгамдсан асуудлаар иргэдээс өргөдөл ирвэл түүний мөрөөр төлөвлөгөө үл харгалзан шуурхай ажиллах юм байна.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан