Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотолно

  Г.Бадамлянхуа 2017-05-03 2585

Э.Бат-Үүл: Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй гэдгийг би намын гишүүддээ уриалсан. Үнэндээ бол сонгуулийг луйвардаж, санал худалдаж авах бэлтгэл ажил үндсэндээ хангагдчихаж. Өөрөөр хэлбэл хууль бусаар төрийн эрх мэдлийг авахаар болж байна. Та бүхэн мэдэж байгаа. АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдтэйгээ уулзахдаа “Өнгөрсөн жил 50 мянгаар санал худалдаж авсан. Энэ жил нэмэгдэх байх” гэж хэлж байсан. Гэхдээ мөнгийг нь авчихаад саналаа өөрийнхөө итгэж, үнэмшсэн нэр дэвшигчид өгье гэдгийг учирлаж байгаа. Саяхан судалгаа хийж үзэхэд орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн байсан. Тэгэхээр хууль бус аргаар санал худалдаж авдаг ёс бус асуудлаа цааш нь өөгшүүлээд байлгүй, түргэн зогсоохгүй бол тайван замаар дарангуйлал үүсгэж эхэлнэ. Төр нь авлигат автсан энэ нийгэмд хэн нэгэнд эрх мэдэл төвлөрүүлж өгөх юм бол төр өөрөө эрх мэдэлтний машин болж хувирна. Хууль бусаар засгийн эрх авахыг нь, хууль бусаар санал худалдаж авахыг нь АН мэдсээр байж сонгуульд оролцоно гэдэг бол нэг ёсондоо хамтран оролцогч болж байна гэсэн үг. Тийм учраас улс төрийн бусад намуудтай ярилцаж байж бүх нийтээр энэ сонгуулийг бойкотолно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан