Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч манай улсад айлчилна

  Г.Бадамлянхуа 2017-05-05 1367

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь  Монгол Улсад 2017 оны 5 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсоор айлчлах юм.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай  албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын найрсаг харилцааг бэхжүүлэх,  дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах,  хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тус тус санал солилцох юм.

Эх сурвалж: ГХЯ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан