Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүллээ

  Ч.Доржбат 2017-05-11 2644

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн ерөнхий хороонд материалаа хүргүүлэх хугацаа өнөөдөр дуусч байна. Парламентад суудалтай АН, МАН, МАХН  гэсэн гурван нам энэ удаагийн сонгуульд оролцох эрхтэй. Өглөө 9:30 цагт МАН-ын дарга М.Энхболд бүртгүүлсэн бол 11:40 цагт АН-ын нэр дэвшигч Х.Баттулга материалаа хүлээлгэн өглөө. Харин хамгийн сүүлд МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн байна. Одоо СЕХ нэр дэвшигчдийн материалтай танилцана. Хуулийн хүрээнд нэр дэвших боломжтой эсэхийг судлана. Гурав хоногийн дараа нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэсэн эсхүл бүртгээгүй гэдгээ олон нийтэд зарлах юм.  

 


Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан