Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зорилтот бүлгийн иргэдийг халуун усанд оруулж, хоол, хувцасаар хангажээ

  Г.Бадамлянхуа 2017-05-18 3131

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмай хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн 16 хорооны орон гэргүй иргэд хамрагджээ. Эхний ээлжинд 65 том хүн, 42 хүүхдийг өдрийн хоолоор дайлж, хувцасаар хангаж, халуун усанд оруулсан байна. Зорилтот бүлгийн иргэдийн ихэнх нь бичиг баримтгүйн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй тул үзлэгт хамруулжээ. Цаашдаа энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байна гэдгийг Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан