Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

40-70 сая воны үнэтэй 3 автомашины нэгийг Монгол руу гаргах гэж байжээ

  Ч.Доржбат 2017-05-19 10570

Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазаас цэргийн зориулалттай автомашинуудыг хулгайлж, энгийн иргэдэд худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээд болон нэг америк цэргийг Өмнөд Солонгосын цагдаа нар баривчлан саатуулжээ.
Сөүл хотын Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, зургаан этгээд өнгөрсөн оны 6-9 дүгээр сард АНУ-ын баазаас тус бүр нь 40-70 сая воны үнэтэй “Humvee” загварын гурван автомашиныг хулгайлсан байна.
Цагдаа нар мэдэгдэхдээ “манай улсад цэргийн зориулалттай тээврийн хэрэгсэл хулгайлж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Сэжигтнүүд эдгээр автомашиныг ашиглалтаас гарсан гэж актлаад баазаас гаргасныг илрүүллээ” гэв.
Гурван автомашины нэгийг нь Өмнөд Солонгосын 54 настай иргэн кино зураг авалтад ашиглах гэж 11 сая воноор худалдан авсан байжээ.
Харин үлдсэн хоёрыг нь Монгол ба Шри-Ланкт худалдахаар хил давуулах гэж байхад нь цагдаа нар сэжигтнүүдийг баривчилсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан