Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Николас Мадуро Ерөнхийлөгчийн суудлаа “бататгав”

  М.Даваадулам 2017-08-11 1368

Венесуэл улсын Үндсэн хуулийн ассамблей Ерөнхийлөгч Николас Мадурогийн эрх үүргийг баталлаа. Түүнийг төрийн тэргүүний суудалд нь үлдээхээр шийдвэрлэсэн байна. Харин Мадуро тус байгууллагын хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдэлд захирагдахаа мэдэгдлээ.

Николас Мадуро нь Венесуэлийн БНУ-ын Үндсэн хуулийн дагуу сонгогдсон Ерөнхийлөгч, төр засгийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч мөн болно гэж Үндсэн хуулийн ассамблейн шинээр баталсан баримтад тусгажээ. Төрийн тэргүүн нь улс оронд явагдаж байгаа ардчилсан өөрчлөн шинэчлэлийн баталгаа мөн байна гэж ч заасан байна.

Николас Мадуро пүрэв гарагт Үндсэн хуулийн ассамблейд хандан үг хэлсэн. Тус байгууллагын эрх үүрэгт захирагдахаа илэрхийлжээ. Үндсэн хуулийн ассамблей нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн аль ч байгууллага үйл ажиллагаанд нь саад хийх учиргүйг мэдэгдэж, өөрийн бүрэн эрхийг хоёр хоногийн өмнө зарлан тунхагласан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан