Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трампыг эсэргүүцэгчид жагсав

  М.Даваадулам 2017-08-15 1716

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцэгчид жагслаа. Нью-Йорк дахь Trump Tower барилгын өмнө төрийн тэргүүнийхээ үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа мянга гаруй хүн цугласан байна. Мөн эмх замбараагүй байдалд турхирсан хэд хэдэн хүнийг цагдаа хүчнийхэн баривчилжээ.

Trump Tower цамхагт Доналд Трамп Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойш анх удаа очжээ. Гэвч түүнийг олон зуун хүн эсэргүүцлийн уриа лоозон барин угтсан байна.

“Трампыг огцруулъя”, “Трамп бол миний Ерөнхийлөгч биш”, “Үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэж байна” зэрэг уриа лоозон иргэд барьжээ.

Эсэргүүцлийн жагсаал ерөнхийдөө хуулийн хүрээнд явагдсан. Нэгэн зэрэг  Трампыг дэмжигчид жагссан ч, энэ жагсаалд хэдэн арван хүн л нэгджээ.

Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахтай холбоотойгоор хотын удирдлагууд аюулгүй байдлыг өндөржүүлсэн байна. Хууль хяналтын байгууллага, тэр дундаа Цагдаагийн газрын Терроризмтой тэмцэх хэлтсийн алба хаагчид аюулгүй байдлыг хангахад нэгджээ.

Америкийн Виржиния мужийн Шарлотсвилл хотод хэт барууны үзэлтнүүд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд бямба гарагт мөргөлдөөн болж, автомашинтай этгээд жагсагчдыг дайрснаар, нэг хүн амиа алдаж, 20 орчим хүн бэртсэн хэрэг гарсан. Энэ хэрэг гарснаас хоёр хоногийн дараа Трампыг эсэргүүцсэн жагсаал боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан