Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Испанид террорист халдлагад 13 хүн амиа алдлаа

  М.Даваадулам 2017-08-18 1209

Испанийн Барселон хотод өчигдөр террорист халдлага болж 13 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртжээ. Хотын төвийн Рамбла гудамжинд явсан хүмүүсийг фургон машинтай этгээд дайрчээ. Хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчлаад байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр, халдлага үйлдсэн нэг этгээдийг цагдаа нар хэргийн газарт устгажээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээгээд байна. Испанид гурав хоногийн бүх нийтийн гашуудал зарлажээ.

Барселоны аялагч жуулчдын төв гэгддэг Рамбла гудамжаар явсан хүмүүсийг мягмар гарагт, орон нутгийн цагаар 16:50 цагт /Монголын цагаар 22:50 цагт/ фургон машинаар дайрсан. Фургон машин зиг-заг хэлбэр гарган 530 метр зайд, 80 км/цагийн хурдтай явсан мэдээллийг Испанийн Дотоод хэргийн яамнаас өглөө. Тухайн үед Рамбла гудамжинд гадны олон жуулчин байжээ. Рамбла гудамж нь хотын төвд байрладаг, 1.2 км урттай.

Испани улсын Ерөнхий сайд Мариано Рахой болсон хэрэг явдлыг террорист халдлага гээд, дэлхий нийт энэ балмад харгис үйлдэлд нь хариу өгөх ёстой гэлээ.

Халдлагын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэж эрх баригчид болгоомжилж байна. Амиа алдагсад дунд нийт 18 орны иргэд байгаа гэнэ.

Халдлагатай холбогдуулан Мароккогийн болон Хойд Африк дахь Испанийн эзэмшлийн Мелилья хотын тус тус нэг иргэнийг баривчилжээ. Гэхдээ эдгээр хоёр этгээдээс гадна фургон машиныг жолоодож явсан этгээд хэргийн газраас зугтсан байна. Түүнийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Испанид 2004 оны 3-р сард нийслэл Мадрид хотод дэлбэрэлт болж, 191 хүн амиа алдаж, 1,800 гаруй хүн бэртсэн. Өчигдрийн халдлага Испани улсад сүүлийн 13 жилд болсон хамгийн харгис хэрцгий, олон хүний аминд хүрсэн халдлага болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан