Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Испанийн цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

  М.Даваадулам 2017-08-18 1118

Испанийн цагдаа хүчний байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдрийн халдлагын дараа түргэн шуурхай ажиллаж байгааг орон нутгийн хэвлэлүүд тэмдэглэжээ.

Эргүүлийн, тусгай анги нэгтгэлийн, үндсэн бие бүрэлдэхүүний гээд цагдаагийн бүх л анги нэгтгэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэрэг гарсан гудамж, дүүргийг бүсэлж, хэргийн газраас зугтсан этгээдийг эрж хайх ажиллагаа явуулж байгаа гэнэ. Метроны хоёр ч шугам, мөн хотын төв дэх метроны буудлуудыг хаажээ.

Эрх баригчид ард иргэдийг өөр хоорондоо утсаар ярихгүй байхыг анхааруулж, сошиал сүлжээ ашиглахыг зөвлөжээ. Ингэснээр үүрэн харилцаа холбооны ачааллыг бага ч болов сааруулна гэж анхааруулсан байна. Мөн хэргийн газрын фото зураг, видео бичлэг зэргийг сошиал сүлжээнд тараахгүй байх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч мэдээлэл түгээхдээ цензуртай байхыг сануулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан