Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол улсын ерөнхий сайдад У. Хүрэлсүх нэр дэвшихээр боллоо

  Б.Уянга 2017-09-26 1800

МАН-ын 9-р бага хурал өнөө өглөө үүрийн 05.00 цаг хүртэл хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулжээ.  МАН-ын Бага хурлаар хэлэлцэх гол асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах байсан.    Намын удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Энхболд, Энхтүвшин, Шадар сайд Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлэхээр бага хуралд оруулсан.  Нэр дэвшигчдийг шөнийн 00 цагаас эхлэн хэлэлцэн, нэр дэвшигч тус бүрийн мөрийн хөтөлбөрийнх нь танилцуулгыг сонсчээ.  Үүний дараа бага хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Хүрэлсүх 63,9 хувь буюу МАН-ын 294 гишүүний 188 хүний санал, Энхтүвшин 101 хүн буюу 34,4 хувь, Энхболд 5 хүн буюу 1,7 хувийн санал авчээ.  Намынхаа гишүүдээс Ерөнхий сайд болох эрхээ авч байгаа Хүрэлсүх илтгэлдээ “Бид далайд гарцгүй ч хүн далайд гарцтай. Бид хүнсний гүрэн болох ёстой” хэмээн онцолж, улс орны чухал сэдвүүдээр баримтлах бодлогоо тоймлон хэлсэн байна.  Эрх баригч нам дотооддоо Ерөнхий сайдаа тодруулсан тул холбогдох хуулийнхаа дагуу УИХ-д өргөн баригдаж, ерөнхийлөгчтэй зөвшилцөх замаар хэлэлцэн батлах юм. Ийнхүү өчигдөр өдрийн 11 цагаас эхлэн хуралдсан МАН-ын бага хурал 17 цаг үргэлжилж МАН-ын дарга Энхболдын улс төрийн илтгэл, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын хяналтын хорооны дүн мэдээллийг сонсч ирэх 11-р сарын 20,21-нд хуралдах МАн-ын ээлжит их хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо сонгох журмыг баталлаа.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан