Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Чуулган нээлтээ хийнэ

  Ч.Доржбат 2017-10-02 1354

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулганыг нээдэг. Харин энэ жил 10 дугаар сарын 1-ний өдөр амралтын өдөр таарсан тул Чуулганыг 2-ны өдөр нээхээр болсон билээ. 
Чуулганаар Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг хэлэлцэнэ. Мөн
УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР:
Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан