Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болонгуутаа хэлсэн үгийнхээ төгсгөлд...

  Б.Отгон 2017-10-04 4984

У.Хүрэлсүх Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд болонгуутаа хэлсэн үгийнхээ төгсгөлд:
"Би авилгал хээл хахууль, шударга бус зүйлтэй тэмцэнэ. Ядарсан ард түмнээ өмөөрнө. Би та нараас ганцхан зүйл хүсч байна. Надаас хууль бус зүйл битгий шаардаарай!!!!
БИ зөвд зөөлөн, бурууд хатуу байна. 
Би айхгүй байна, амь насаа алдахаас ч айхгүй байна. Харин ганц л зүйлээс айж байна. 
Ард түмнийхээ итгэлийг алдахаас л айж байна.
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ" гэв.

Түүнийг УИХ-ын чуулганд оролцсон 47 гишүүн бүгд дэмжсэн. Харин Ж Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулахын эсрэг байсан 32 гишүүн хуралдаанд оролцоогүй. У. Хүрэлсүхийг ЗГ-ыг огцруулахыг дэмжсэн 33 гишүүн дээр УИХ-ын дарга М. Энхболд, Бүлгийн дарга Д. Хаянхярваа, УИХ-ын гишүүн Д. Тэрбишдагва, АН-ын 8 гишүүн , Баасанхүү,С. Жавхлан нар дэмжсэн. Ингээд чуулганы хуралдаанд оролцсон 47 гишүүний саналаар У. Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд боллоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан