Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 16-нд дахин мэтгэлцэнэ

  Б.Баяржаргал 2017-11-13 215

АЗХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшиж байгаа бол нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Ж. Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөж байгаа. 18-39 насны 90.000 гишүүдийн оролцоотой сонгох ажил 2017.10.30-ны өдрөөс зүүн бүсээс эхлэн өнөөдрийн байдлаар 13 аймаг 7 дүүрэгт төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулагдаад байна. Ингэхдээ тухайн аймаг, дүүрэг тус бүрийн АЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг зэрэг явуулж байгаа юм. Мөн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлын хугацаанд бодлогын мэтгэлцээнийг нэр дэвшигч нарын хооронд хоёр удаа зохион байгуулна. Эхнийх нь 11.3-ны өдөр зохион байгуулсан бол удаах мэтгэлцээнийг энэ сарын 16-ны өдрийн 20:45 минутад хийж, улс даяар шууд дамжуулна гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Саналуудыг битүүмжлэн УБ хотод авч ирэн, журмын дагуу хамгаалалт бүхий өрөөнд хадгална. Задлах хүртэл хугацаанд нэр дэвшигчид гар утаснаасаа шууд хянах боломжоор хангагдсан гэлээ. Холбооны ерөнхийлөгч болон нийслэлийн тэргүүний дүнг тоолох ажил 11.21-ний 15 цагт эхэлнэ. Маргааш нь буюу 22-нд сонгуулийн дүн мэдээллийг албан ёсоор танилцуулах юм байна.  

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан