Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МҮЭХ-ны ХХII их хурлаар дүрмийн шинэчлэл хийж чадсан

  Б.Баяржаргал 2017-11-13 185

МҮЭХ-ны 22-р их хурал энэ сарын 8, 9-ний өдрүүдэд явагдаж, олон асуудлын шийдэлд хүрсэн. Хугацаа ёсоор дөрвөн жил тутам хуралдаж, холбооны ерөнхийлөгчийг шинээр сонгодог. Энэ удаад гурван хүн өрсөлдснөөс хуучин ерөнхийлөгч Ц.Амгаланбаатар дахин олонхийн итгэлийг хүлээж дараагийн дөрвөн жилд холбоогоо удирдахаар болсон. Тэрээр 2013.06 сард анх тус холбооны ерөнхийлөгчийн сунгаанд ялалт байгуулж, энэ жил хоёр дахиа улиран сонгогдож байгаа юм. Их хурлаар мөн ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгосон. Хамгийн гол нь гишүүдийн саналаар олон дүрмийн шинэчлэл хийгдсэн гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн үеэр онцоллоо.

МҮЭХ өнгөрсөн дөрвөн жилд хөдөлмөрчдийн эрх ашгийг хангах олон асуудлыг шийдэж, ажлын өндөр бүтээмжтэй ажилласан. Дараагийн дөрвөн жилд ч дээрх амжилтаа бататгаж, нийгмийн нүд чих болж, дуу хоолойгоо өргөсөөр байх болно гэдгийг цохон тэмдэглэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан