Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна

  admin 2017-11-15 1260

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 

2017 оны 11 дүгээр сарын 15-ны 20 цагаас 11 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 13-18 градус, бусад хэсгээр 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.

2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17-нд говь талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан