Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б.Хурц: Хойт Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү.

  Ч.Доржбат 2017-11-15 4393

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцыг БНСАУ-д Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Л.Болд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан асуудал эцэслэн шийдэгдсэн үү. Ц.Нямдорж та хоёр ноцтой баримтууд нэгнийхээ өмнөөс шидсэн. Энэ бодитой юу. Надтай хамт ажиллаж байсан хоёр ТНБД-ын дарга шалгагдаж байгаад амиа алдсан. Хохирлыг нь нөхөн төлсөн ч хэн ч ар гэрээс нь уучлал гуйгаагүй. Хөл нь өвдөж байгаа өвчтэй хүнийг хоёр давхрын шат өөд чирж гулдарч аваачаад, тагнуулынхан байцаалт авсан. Маш хүнлэг биш үйлдэл" гэв.

Хариуд нь Б.Хурц "Л.Болд гишүүн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгосоос зэвсэг авах асуудал яригдсан. АТГ ч шалгаж байсан. Хойт Солонгост танаас болж хоёр хүн хүн цаазлуулсан. Та шударга хүн мөн үү. Би цааш нь ярих уу. Манай мөрдөн шалгах хэлтэс нэг давхарт ажилладаг. Тэдгээр залуусаа би одоо ч өмгөөлнө. Хэт хувийн зүйл ярьсанд уучлаарай. Та Хойд Солонгост 300 мянган ам.доллар төлөх естой шүү гэв.

Л.Болд: Зэвсгийн наймааны асуудал тэр чигтээ гүжирдлэг байсан. Харин ч ингэж яригдаж байгаа бол би хуулийн байгууллагад хандана" гэв.

Н.Энхболд гишүүн хаалттай явуулах санал гаргасан ч санал хураалт явагдсангүй. Хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар элчин сайд нарыг томилохболон эгүүлэн татах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСАУ-д элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зүгээс байнгын хорооны даргад Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлуулах саналыг албан бичгээр хүргүүлээд байсан юм.

Хуралдаанд элчин сайдар нэр дэвшиж буй Б.Хурц оролцов. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн "Б.Хурцтай холбоотой хэд хэдэн асуудал байна. Д.Энхбатын агсаны ар гэрийнхний өргөдөл, С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн асуудлууд яригдана. Гишүүд Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийхийг зөвшөөрч байгаа. Тиймээс энэ асуудлыг хойшлуулж өгнө үү" гэсэн юм. Байнгын хорооны дарга О.Содбилэг "Нийтийн сонсголын тухай хууль шинэ хууль учраас өмнө нь байнгын хороон дээр асуудлыг хойшлуулах үндэслэл болж байгаагүй. Гэхдээ 21 гишүүн нээлттэй сонсгол хийх хүсэлтээ илэрхийлсэн учраас саналыг нь хүндэтгэж үзэх учиртай. Энэ нь УИХ-ын дэгийн тухай хуультай хэр нийцэж байгааг эргэж харах хэрэгтэй байна" гэсэн юм.

Мөн О.Баасанхүү гишүүн "Ж.Батзандан гишүүн 14 хоногийн дараа С. Зоригийн хэргийг зарлана гэж хэллээ. Шүүхийн ийм нууц асуудлыг яаж мэдэж байгаа юм. Нийтийн сонсголоор асуудлыг хойшлуулах нь зөв үү. Дэгээ барих ёстой биш үү. Биднийг гадныхан харж байгаа шүү" гэв. Т.Аюурсайхан гишүүн "Нээлттэй сонсгол бол Монгол Улсын албан есны эрхзүйн акт. Тиймээс заавал дэгд баригдалгүй, асуудлаа нягтлах хэрэгтэй. Б.Хурцын асуудлыг нээлттэй сонсгол хийж, асуудлыг нэг мөр болгох ёстой. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, гишүүдийн эрхийг бас хангаж ажиллахыг хүсье" гэлээ. Улмаар Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил нарын гишүүдийн зүгээс хуралдааныг хаалттай байдлаар явуулах естой гэхэд Ж.Батзандан гишүүн олон улсын парламентын жишгээр нээлттэй сонсгол хийж, төлөвшүүлэх учиртай гэсэн байр суурийг илэрхийллээ. Зарим нэр бүхий гишүүд томилгоо хийх хуулийн хугацаа байгааг, тус тусад нь асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байдлаар асуудалд хандаж, гадагшаа элчингээр явах гэж буй сайдаа өмнө нь УИХ шүүх нь буруу. Томилодсон хүн очоод яаж ажил хийх вэ гэсэн санааг ч илэрхийлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд "Зүгээр л томилгоог баталчихъя гэж зарим гишүүд үзээд байна. Гэтэл асуух зүйл асар надад их байна. Надтай хамт ажилласан хоёр Төрийн нарийн нас барсан. Баахан шалгаж зовоосон. Ганц удаа л Л.Болдын төлөө дуугарчих гэж шахаж байсан. Яагаад ингэх болсныг нь би мэдмээр байна. Та нар үүнийг нээлттэй сонсголоор хийхгүй бол би гудманд гарч хийх болно гэв.

Ингээд байнгын даргын зүгээс дэгийн тухай хуулиар томилгоог хэлэлцэхийн зэрэгцээ Ж.Батзандан гишүүний гаргаад буй нээлттэй сонсголыг давхар байдлаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан