Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хамгаалах холбоо байгуулагджээ

  Б.Уянга 2017-11-17 5257

УИХ-ын гишүүн Батзандан МУ-аас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ТЕГ-ын дарга асан Хурцыг томилох асуудлыг эсэргүүцсэн.  Үүнээс үүдэн Ж.Батзанданг заналхийлсан тухай олон нийтэд мэдээлж төрийн хамгаалалт хүсч байгаагаа илэрхийлсэн юм.  Харин түүний сонгогчид болох хэсэг хүмүүс нэгдэж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хамгаалах холбоо байгуулсан байна.

Дөнгөж өчигдөр орой УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хамгаалах сонгогчдын холбоо байгуулагджээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ална гэж айлган сүрдүүлж төрөөс хамгаалалт хүсэх хэмжээнд хүрснийг тань үнэлж Ворошиловын мэргэн бууч нэртэй холбоо байгуулагдсаныг мэдэгдэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон түүний гэр бүлийн гишүүдийн толгойны ширхэг ч үс байрнаасаа хөдлөх ёсгүй хэмээн ТЕГ-ын дарга асан Б.Хурцад хаяглан бичжээ.  

Шинэ байгуулагдсан холбооныхон 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй .   Сонгогчдын төлөөллөөс бүрдсэн иргэд тусламж дэмжлэг хэрэгцээтэй үед хамгаалалт гаргах зэргээр ажиллана гэж мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан