Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТЕГ-ын дарга асан  Б.Хурцын заналхийлэл олон улс төрчдийг “сандаргаж” эхэллээ

  Б.Отгон 2017-11-17 3499

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б. Хурцыг Солонгос улсад суух элчингээр томилохын өмнө УИХ  томилгооны  сонсгол хийх асуудал улс төрийн хүрээнд томоохон дуулиан дэгдээгээд байна. УИХ-ын гишүүн Ж. Батзанданг Тагнуулын Ерөнхий газрын дарга Б. Хурц заналхийлсэн тул гишүүн хамгаалалт хүсч УИХ-ын даргад хандсан. Мөн УИХ-ын гишүүн Лу. Болдыг заналхийлсэн хэргийн гэрчээр дуудсан байна

Сонсгол хийх санаачилга гарган УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн  гишүүн Батзанданг Тагнуулын ерөнхий газрын дарга Хурц амь насанд нь халдахаар заналхийлсэн гэнэ.  Ж.Батзандан гишүүнийг Б.Хурц заналхийлэхийг сонссон гэрч нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Лу.Болд гэдгийг Батзандан мэдэгдсэн. Хэргийн талаар өөрсдөөс нь тодруулахад  Д.Эрдэнэбат: "Эр улсуудын хооронд байдаг л яриа. Эр хүн 3-н хатуу үг, гурван хатуу цохилтыг даадаг л байх ёстой" гэсэн юм. Харин Л. Болд УИХ-ын уг хэргийн гэрчээр татагдсан учраас албан ёсны тайлбарыг өгөх ёстой газарт нь өгнө гэсэн юм. 

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд ч Тагнуулын Ерөнхий газрын дарга Б. Хурцыг БНСУ-д элчингээр томилохоос өмнө хийх Томилгооны сонсголын талаар зарим гишүүд байр сууриа илэрхийллээ

 "Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын асуудлаархи томилгооны сонсгол явуулахыг дэмжсэн 21 гишүүний тоо  42  болж өссөн. Ойрын үед УИХ-д өргөн барина гэж  УИХ-ны гишүүн Ж.Батзандан мэдэгдлээ. Мөн УИХ-ын Тамгын газрын дэд даргын "Б.Хурцын асуудлаар томилгооны Томилгооны сонсгол явуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Содбилэг ахалж байгаа . Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдана гэж мэдэгдлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан