Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн шилдэг 15 миссийн нэг Ц.Энхжин өнөөдөр эх орондоо ирнэ

  admin 2017-11-20 3047

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнгөрсөн хагассайн өдөр БНХАУ-ын Санья хотноо болж өндөрлөлөө.  Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулсан юм. 

Харин Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин амжилттай оролцож Шилдэг 15-д шалгарлаа. 

Тэрбээр дараах амжилтуудыг үзүүллээ.

  • Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
  • Miss Multmedia төрлийн ялагч
  • Beauty with a purpose TOP -20
  • Miss Sport төрөлд TOP -8
  • Miss Top Model төрөлд TOP -30
  • Dances of the World TOP -5 
  • Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарч чадлаа. Тэрбээр өнөөдөр эх орондоо ирэх юм. 

Харин 67 дахь удаагийн Дэлхийн мисс тэмцээний титмийг Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Чиллар хүртсэн юм.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан