Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

У.Хүрэлсүх: Надад асар өндөр хариуцлага ирлээ

  admin 2017-11-22 523

МАН-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар буюу нийт саналын 775 төлөөлөгчийн буюу 63.1 хувийн саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх авлаа. Ингэснээр МАН-ын 21 дэхь даргаар У.Хүрэлсүх сонгогдож намын төлөөлөгчдийнхөө төдийгүй намын гишүүдийнхээ итгэлийг хүлээлээ. Нөгөөтэйгүүр МАН-ын дүрэмд зааснаар Ерөнхий сайд нь намын дарга байх дүрэм биеллээ оллоо хэмээн эх сурвалжууд хэлжээ. Түүнийг МАН-ын даргаар томилохыг зөвшөөрч намын гишүүд, төлөөлөгчид батлахаа өргөнө үү гэсэнд заалан дахь гишүүд бүгд батлахаа өргөн батлаж, дэмжлээ. 

МАН-ын Их хурлын шийдвэрийн дагуу МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд намын даргын тамгыг гардуулж өглөө. Тэрбээр "Ирэх жилийн МАН-ын 29-р Их хурлаар нүүр бардам эргэн уулзахын ерөөл тавьж байна. Нам доторх талцал, хагаралыг арилгахын тулд намын төлөөлөгчдийн саналын 37 хувийг авсан Д.Хаянхярваатай хамтран ажиллаарай" гэв.

У.Хүрэлсүх "Өнөөдрийн МАН-ын Их хурлаар МАН-ын дарга гэсэн хариуцлагатай үүргийг өөрийн журмын нөхөр М.Энхболдоос хүлээн авч байгаа даа баяртай байна. УИХ-ын дарга М.Энхболд таньд амьралд тань хамгийн сайн сайхныг хүсье. Мөн надтай өрсөлдсөн МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа таньд мөн баяр хүргэж, амжилт хүсье. 

Энэ нам бол эцэг нам. Ард түмнийхээ тусгаар тогтнолыг байлдаж олж авсан түүхэн нам билээ. 1945 оны чөлөөлөх дайнд энэ намын аавын хүүхдүүд амиа зориулсан нам. Энэ түүхт намын даргаар би сонгогдлоо. Надад асар өндөр хариуцлага ирлээ." хэмээн намын гишүүд, төлөөлөгчдөд хандан үг хэллээ. 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан