Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Weekend Katy Perry нар болзож эхлэв үү?

  admin 2017-11-23 2204

Селена Гомез, Weekend нар 10 сар болзсоны эцэст харилцаандаа цэг тавьсан.  Салаад удаа ч үгүй Селена экс найз залуу Жастин Бейбертэй эргэн нийлж хамтдаа аз жаргалтай байгаа бол ганцаар үлдэж хоцорсон Weekend ч бас шинэ дурлалын түүх эхлүүлжээ. Түүнийг дуучин Кетти Перритэй болзож байгаа талаар цуурхал гарч эхэлсэн байна. Тэд хамтдаа энэ сарын 20-ны өдөр California-д байрлах Итали зоогийн газарт хамтдаа оройн зоог барьсан байна. Weekend-ийг ресторанд орж ирсний дараагаар Кетти Перри 15 минутын дараа орж ирсэн байна. Тэд бүтэн гурван цагийн турш оройн зоог барьсан бөгөөд энэ үед их дотно байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Дуучин Weekend-ийг Селенагаас салсны дараа хуучин найз бүсгүй Бела Хадидтай эргэн нийлж магадгүй хэмээн фенүүд нь таамаглаж байсан ч тэрээр дахин дуучин бүсгүйг сонгосон бололтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан