Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

129 удаагийн үйлдэлтэй бүлэг хулгайчдыг баривчиллаа

  Ч.Доржбат 2017-11-23 4355

Орон байрны хулгай хийдэг бүлэглэлүүдийн арга улам нарийсч тэд хотын төвд байр түрээслэн амьдарч, бусдын  эд зүйлийг хулгайлсан мөнгөөрөө    тансаг амьдардаг байжээ. Харин  гэмт хэрэгтнүүдийг бүтэн хоёр сарын турш цагдаагийн байгууллагаас явуулсан “Оргодол-Илрүүлэлт”  нэгдсэн арга хэмжээний хүрээнд саатуулсан байна. Тодруулбал Улсын Мөрдөн байцаах албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид бүлэглэлүүдийг олж тогтоон баривчилжээ.

 Үүнээс гадна дээрх арга хэмжээний хүрээнд хулгайн болон бусад гэмт хэргийн 2035 гэмт хэргийг нөхөн илрүүлж, Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан 116 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 770 хүнийг олж тогтоосон байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан