Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

  Б.Отгон 2017-12-07 670

Иргэдийн хурлын төлөөлөгчийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагч байж болохоор заасан хууль УИХ дээр маргаан дагуулж, олонхийн бүлгийг завсарлага авахад хүргээд байсан . Өнөөдрий чуулганы хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж баталлаа.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 87.2 хувь нь дэмжиж, хуулийн төслүүд батлагдлаа.  Үргэлжлүүлн  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн 11 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэсэн агуулгатай 11.2 дахь хэсгийг шинээр нэмэх, “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, хуулий шаардлагын хангасан иргэнээс, тусгай шалгалт  авна” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. “Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо

Ингээд бүхэлд нь батлах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 20 гаруй хуулийн төслийг эцэслэн батлаллаа. Энэ хууль батлагдснаар төрийн албаны чадахуйн буюу мэрит зарчмыг бүрэн нэвтрүүлж, улс төрөөс ангид, хараат бус, тогтвортой байдлыг хангах зохицуулалт жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ үндсэн дээр төрийн албан хаагчдыг ажлын туршлага, үр дүн, ажилласан жилийг нь харгалзан шатлан дэвшүүлж ажиллуулдаг байх тогтолцоо хэрэгжих юм. Хуулийн шинэчилсэн найруулгад дэвшилттэй олон чухал заалт зохицуулалт тусгагдсан. Иймээс хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж, санаачлагатай ажиллах шаардлагатайг Төрийн албаны зөвлөл, төрийн бүх шатны байгууллагуудын удирдлагуудад УИХ-ын дарга санууллаа. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан