Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд уул уурхайн салбарынхан түгээмэл өртөж байна

  Г.Бадамлянхуа 2017-12-07 516

Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл манай улсад сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалах энэ өвчнөөр ихэвчлэн хүнд нөхцөлд ажилладаг уул уурхай, барилгын салбарын ажилчид ихэвчлэн өртөж байгаа юм. Иймд аливаа компани, аж ахуй нэгжүүд ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.

 “Иргэн хөдөдмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалах өвчин” гэдэг байна. Ажил мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалж эрүүл мэндээрээ хохирох, ямар нэгэн суурь өвчтэй болох тохиолдол цөөнгүй бий. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээс илүүтэй биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүст ийм төрлийн өвчин эмгэгүүд элбэг тохиолддог байна. Хүнд үйлдвэр, уурхайн  хортой нөхцөлд ажилладаг иргэд мэргэжлээс шалтгаалсан өвчин тусдаг. Судалгаагаар, энэ өвчинд хамгийн өртөмтгий нь уул уурхайн салбарын ажилчид байдаг байна. Дараа нь түлш эрчим хүчний салбар, гуравдугаарт барилга, зам тээврийн салбарынхан ордог байна.

Манай улсад мэргэжлээс шалтгаалах өвчлөл сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Мөн шинэ тохиолдол ч нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тоосжилттой, дуу чимээ ихтэй, химийн хортой нөхцөлд олон жил ажиллаж, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах нь чухал гэдгийг иргэддээ сануулж байна.

Мэргэжлээс шалтгаалсан өвнөөс урьдчилан сэргийлэхийн тулд аливаа аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа эрүүл, аюулгүй хөдөлмөрлөх орчныг бүрдүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг чухалчлах шаардлагатай юм.

Тоног төхөөрөмжийн машинч, малтагч, өрөмдөгч, нэвтрэгч зэрэг мэргэжилтэй хүмүүс уушигны гадны шалтгаант өвчинд өртөх нь элбэг байдаг байна. Харин лаборант, будагчин, аккумляторчин, мотор ороогч, химич зэрэг мэргэжилтнүүд химийн бодисын хордлогод өртдөг байна. Жилээс жилд мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа нь уул уурхай, эрчим хүч, барилгын салбар хөгжиж байгаатай холбоотой. Энэ хэрээр байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилдынхаа эрүүл мэндэд анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан