Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: МАХН-ын 750 гишүүний 94,6 хувь нь намайг дэмжсэн

  Б.Уянга 2017-12-11 4750

Олны дунд асуулт үүсгэж , МАХН-ын гишүүдийн дунд маргаан дэгдээгээд байгаа уг асуудлыг Баасанхүү гишүүн тайлбарлахдаа намын 750 гишүүний 94,6 хувь нь өөрийг дэмжсэн гэж тайлбарлаж байна.  МАХН-ын 2-р их чуулганыг хуралдуулах үеэр гишүүд түүнийг ийнхүү дэмжсэнээр намын даргаар тодорсон гэлээ. Их чуулганд намын удирдлагуудыг урисан ч намын дэд дарга Ганбаатар ганцаар ирж оролцсон. Төрийн ордонд их чуулганыг хуралдуулсан нь олон нийтийн үймээн самуунаас ч үүдэлтэй гэж тайлбар хийлээ.

МАХН-ын даргаас Энхбаярыг чөлөөлөх тогтоол батлагдчихсан учир намыг удирдах эрхгүй гэсэн үг. Гишүүдийн 100 хувийн саналаар чөлөөлсөн. Дээд шүүх тэдний хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд Баасанхүү гишүүн МАХН-ыг удирдана гэж нэмж хэллээ. Түүнд намын тамга тэмдэг байхгүй ч үүнийг гол асуудал биш гэж тайлбарлаж байна. Намын их чуулганыг зохион байгуулах,  нийт гишүүд сонгогчдын санал дараагийн удирдлагахэн бэ гэдгийг тогтоодог учраас үүнд нөлөөлөхгүй хэмээн яриж байна.

Монгол Улсын хуулийн дагуу Улсын дээд шүүх дүрмийн өөрчлөлтөө хийгээд, даргаа албажуулаад явдаг. Тиймээс хуулийн дагуу 10 хоногийн дотор Дээд шүүхэд  материалаа хүргүүлнэ гэлээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан