Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Б. Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийлээ

  Б.Отгон 2017-12-15 3041

Нээлттэй сонсголд  УИХ-ын гишүүн  Ж.Батзандан Л.Оюун Эрдэнэ Л.Болд Б.Сүхбат нараас гадна  Францаас баривчлуулан ирж нас барсан Дамирангийн .Энхбат агсаны эгчийн охин н.Хулан, эхнэрийн дүү, Б.Хурцад бизнесээ булаалгасан гэх иргэн н.Бат-Ирээдүй өмгөөлөгчийн хамт, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатарын өмгөөлөгч н.Мөнхсайхан, С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан ялтнуудын ар гэр, сөрөг тагнуул Цогтбаатарын өмгөөлөгч нар оролцлоо. "Б.Хурцтай холбоотой 10 өргөдөл УИХ-д ирсэн хэдий ч хэлэлцэхгүй өдий хүрёэн учраас гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд сонсгол зохион байгуулж байгааг хэллээ.  

Хэлэлцүүлгийн үеэр Д.Энхбат агсны хамаатан садны төлөөлөл оролцохдоо “Монголын төрийг Д.Энхбат агсны гэр бүлээс уучлал гуйгаасай гэж хүсэж, гомдож явдаг. Энэ хүнийг хэрхэн хэлмэгдүүлсэн, яаж амь насыг нь үрэгдүүлсэн талаар бид ярьсан яриагүй Монголын ард түмэн мэднэ” гэсэн байр суурь илэрхийллээ.

Харин сөрөг тагнуул асан н.Цогтбаатарын өмгөөлөгч нээлттэй сонсголд оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНСУ-ын иргэдээс авлига авсан байж болзошгүй хэрэгт Б.Хурц санаатайгаар нөлөөлж, улсын нууцад оруулсан асуудлыг шүүмжилсэн юм.

Хэлэлцүүлэг 3-4 цаг үргэлжилсэн. УИХ-ын Тиймээс гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд сонсгол зохион байгуулж байгаа учраас  ямар нэг шийдвэр эндээс гарахгүй . Гэхдээ бид ард иргэдээ сонсож, мэдээллийг хүргэх ёстой.гэдэг үүднээс энэ сонсголыг зохион байгууллаа.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан