Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

39 мянган төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө

  admin 2018-01-11 1252

Манай улсын хувьд 11 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж байна.  Анх 59 мянган төрийн албан хаагч хөрөнгө орлогоо мэдүүлдэг байсан ч энэ тоо 39 мянга болтлоо буурчээ.  Учир нь төсөв хөрөнгөтэй тэр бүр харьцаад байдаггүй албан хаагчдийг уг бүртгэлээс хассан байна. Сумын галч, музейн тайлбарлагч, уих-ын гишүүний туслах, хэвлэлийн ажилтан гэх мэт албаны хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэх шаардлагагүй болсон байна.  Хөрөнгө орлогын мэдүүлгийг авлигын эсрэг хуульд зааснаар 2 сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй.  Хуулийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 300 гаруй албан тушаалтанд арга зүйн заавар, зөвлөгөө өгөх үүднээс сургалт зохион байгууллаа.

Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхөд нэг албан хаагч 17 цаас болдог байжээ. Үүнийг цахим хэлбэрт шилжүүлснээр ганц хуудас болсон байна. Төрийн албан хаагч хувьдаа бизнес эрхлэх нь хуулиар хориотой ч үүсгэн байгуулагч байж болдог зохицуулалт байгаа юм.  Гэхдээ цалингийн орлогоос гадна гэнэт их хэмжээний мөнгөтэй болсон тохиолдолд хуулийн хугацааг хүлээлгүйгээр сарын дотор үүнийгээ мэдүүлэх ёстой байдаг байна. Үүнийг мэдэхгүйгээс гэмт хэргийн нөхцөл бүрдэж ялтан болох нөхцөл бүрддэг тухай яриж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан