Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д.СУМЪЯАБАЗАР: НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЦУВААГ ЦЭГЦЭЛСЭН

  admin 2018-01-11 1828

Монгол Улсын Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийн талаар авах арга хэмжээтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүрс тээвэрлэлтийг уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрлэлтийг зохион байгуулах, хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо хэмжээтэй уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тээвэр төлөвлөлтийг хийх зэрэг ажлыг зохион байгуулаад байсан юм. Тиймээс дотоодын хууль тогтоомж хангаж байгаа 60 гаруй аж ахуй нэгжийн 4700 гаруй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулж байгааг мэдээллээ. Гэхдээ нүүрсний тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн байх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм. Ингэснээр Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрс тээвэрлэж буй авто машины урт цуваа арилж, Монгол Улсын хууль тогтоомж чанд мөрдөгдөж эхлээд байгаа гэлээ. Энэ ажлыг ЗГ-ын тогтоолын дагуу 7 хоногийн дотор цэгцэлж одоо урт үүссэн цуваа байхгүй 4-5 км болсон гэлээ.  Харин хятадын талаас нааш орж ирж чадахгүй байгаа гэх жолооч нарын асуудлыг  хятадын талаас шийдьвэртэй нийцэхгүй гэж хийж байгаа зарим хүмүүсийн үйлдэл гэлээ.

Ийнхүү  “Засгийн газрын 320 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш олон жил яригдсан асуудал зөв гарцаа олж, тодорхой шийдэлд хүрсэн. Өнөөдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэсэн машинууд бүгд боомтоор гарч байгаа. Хуучных шиг зам дээр хоноглодог явдал бүрэн арилж, асуудал чирэгдэлгүй болсон. Өдөртөө Хятадын талаас хэдийг татах сонирхолтой байна, тэр хэмжээгээр гаргаж байгаа” гэх тайлбарыг албаныхан өглөө.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө