Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тэтгэвэр нэмэх асуудлаар хэлэлцэв

  Б.Отгон 2018-01-11 14771

Ирэх 02 сарын нэгнээс ахмадуудын тэтгэвэрийг нэмэхээр УИХ-аар хэлэлцэж эхэллээ.  Нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь хамгийн бага хэмжээгээр буюу 250,000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн хэмжээг нийтэд нь хувь тогтоож нэмэгдүүлэх биш харин тодорхой мөнгөн дүнгээр хоёрдугаар сарын нэгнээс нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөж байгаагаа салбарын сайд хэллээ.

2018 оны улсын төсөвт тэтгэвэр нэмэх эх үүсвэр болгож 117 тэрбум төгрөг тусгасан. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 388 мянган ахмад тэтгэвэр авч байгаа бөгөөд дээрх хэмжээний эх үүсвэр нь багагүй хөрөнгө гэдгийг салбарын сайд С.Чинзориг онцолж байв. Энэ хөрөнгөө нийт тэтгэвэр авагчдадаа хуваахаар 2018 оны нэгдүгээр сараас нэмэх юм бол дунджаар 8 хувь болно. Нийт татвар авагчдын 60 орчим хувь нь хамгийн бага хэмжээгээр буюу сард 250 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Иймд тэтгэврийн хэмжээг нийтэд нь хувь тогтоож нэмэгдүүлэх биш харин тодорхой мөнгөн дүнгээр хоёрдугаар сарын 01-нээс нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэв. Мөн тэтгэвэр авагчдынхаа иргэдийн орлогод бодит дэмжих зорилгоор арилжааны нэр бүхий банкуудтай зөвшилцөн нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувийн хүүтэй болгосон гэлээ. Мөн зээл авсан ахмад настны сар бүрийн тэтгэврийг нь 100 хувь эргүүлэн зээлийн төлөлтөд авдаг байсныг өөрчилж 70 хувь болгон бууруулж, сарын хэрэглээнд зориулж 30 хувийг гар дээр нь олгож байхаар зээлийн нөхцлийг сайжруулсан гэлээ. Мөн ахмадуудын тавьж буй хүсэлтийн дагуу тэтгэврийн хэмжээний зөрүүг арилгах, итгэлцүүрийг шинэчлэх асуудлыг төсөв, санхүүгийн бололцоотой бол ойрын хугацаанд хийх, халамжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж, Статистикийн төв газраас зарлаж буй амьжиргааны төвшинтэй дүйцүүлэх тогтолцоонд оруулах нь шаардлага бий гэдгийг С.Чинзориг сайд тайлбарлалаа. Мөн халамжийн чиглэлээр олон төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага байгааг хэлсэн.

Ингээд Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.7 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Иймд уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах байнгын хороонд шилжүүллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан